АМЬДРАЛЫН ЭРҮҮЛ ХЭВ МАЯГТ НИЙЦСЭН НААМАЛ ДҮНЗЭН БАЙШИН БУЮУ KONTIO HEALTHY LIVING ™

Финландын Kontio брэндийн лог хаус буюу наамал дүнзэн байшин нь үзэмж төгөлдөр харагдахаас гадна амьдралын эрүүл хэв маягт төгс зохицдог. Kontio Healthy Living ™ хөтөлбөрийг бид 45 жилийн ажлын туршлагадаа үндэслэн боловсруулсан.

Модон байшингийн мэргэжилтний хувьд Kontio нь өөрийн судалгаа, хөгжлийн багаар дамжуулж амьдралын эрүүл хэв маягт нийцсэн орчинг бүтээхийн тулд төрөл бүрийн судалгаа хийж, үүнд үндэслэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХОЙД ТУЙЛЫН НАРС - KONTIO ARCTIC PINE™

KONTIO ARCTIC PINE

Kontio наамал дүнзэн байшингийн үндсэн түүхий эд нь Арктикийн буюу хойд туйлын нарс юм. Kontio Arctic Pine™ гэх нэршилтэй энэхүү нарс мод нь хатуугаас гадна урт насжилттай, нүд булаам хэлбэр хийцтэй. Мөн Финландын хойд хэсэгт хот болон үйлдвэрлэлээс хол байршилд онгон дагшин цэвэр ойд ургадаг онцлогтой.

Kontio Arctic Pine™ нь барилгын сайн материалд тавигдах бусад шаардлагыг ч хангадаг. Энэхүү нарс нь чийг, хөгц болон бусад хорт нөлөөллөөс өөрийгөө хамгаалдаг байгалийн бактеритай. Ингэснээр бороотой, чийглэг ямар ч нөхцөлд ч Kontio-гийн дүнзэн байшин бат бөхөөс гадна амьдралын эрүүл хэв маягийг бий болгодог.

Дан ганц амины орон сууц буюу наамал дүнзэн байшингаар Kontio-г төсөөлөх нь өрөөсгөл юм. Сургууль болон олон нийтийн бусад барилгыг барихдаа Kontio-г нийлүүлэгчээр сонгож байна.

Бид худалдан авагчдадаа хамгийн чухал нь, Kontio-гийн дотоод агаарын чанарын сэтгэл ханамжийг санал болгодог.

БАГТРАА БОЛОН ТООСОНЦОРЫН ХАРШЛЫН ЭСРЭГ

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг байшин дотор өнгөрүүлдэг учраас дотоод агаарын чанар амьдралын эрүүл хэв маягт юу юунаас ч илүү нөлөөлдөг. Судалгааны үр дүнгээс харахад, Kontio-гийн лог хаус буюу наамал дүнзэн байшингийн дотоод агаарын чанар маш сайн гэх үнэлгээг авчээ.

Дашрамд тэмдэглэхэд, лог хаус буюу наамал дүнзэн байшинд амьдардаг хүмүүс дотоод агаарын чанарт сэтгэл ханамжтай байдаг. Финландад хийгдсэн судалгаанаас үзэхэд, лог хауст буюу наамал дүнзэн байшинд амьдардаг хүмүүс байшингийн дотоод агаарын чанарт тоосго эсвэл модон араг бүтээцтэй байшинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад илүү сэтгэл ханамжтай байдаг аж. Учир нь мод бол бусад барилгын материалд байдаггүй онцгой шинж чанартай.

АМЬСГАЛДАГ БАЙШИН

Kontio Arctic Pine™ нь өрөөний агаарын чийгшлийг тэнцвэржүүлснээр дотоод агаарын чанарыг сайжруулж, эрүүл орчин бий болгодог. Байшингийн дотоод агаар хэт чийглэг үед Хойд туйлын нарс мод нь чийгшлийг өөртөө шингээдэг. Харин байшингийн дотоод агаар хуурайших үед өөрт шингээсэн чийгээ агаарт ууршуулдаг байна. Ингэснээр байшин “амьсгалдаг” гэсэн үг.

Kontio Nalle 45

Kontio-гийн нарсаар урласан байшин нь буддаг эсвэл амьсгалдаггүй бүтээцүүдтэй харьцуулахад хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой нөхцөлийг хангасан дотоод агаарын чанарын чийгшлийг бий болгодог. Өрөөний дотор агаарын чийгшил оновчтой бус түвшинд хадгалагдсанаар шороо тоос, вирус болон бактери үржих таатай нөхцөл бий болдог аж. Энэ нь оршин суугч таныг багтраа буюу астма, тоосны харшилтай болгохоос гадна байнга ядарч сульдах, толгой өвдөх зэргээр эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.

Kontio-ийн нарс мод нь олон улсын М1 стандартад нийцдэг учраас барилгын дотор хийцлэлд ашиглахад аюулгүй бөгөөд эрүүл мэндэд тустай материал юм. Мөн M1 стандартыг биелүүлэхэд тавигддаг тухайн барилгын материалаас аливаа хорт бодис болон бусад тааламжгүй үнэрийн ялгарал хамгийн аюулгүй түвшинд хадгалагдах гэх шаардлагыг хангасан гэдгийг тодотгож байна.

ЗҮРХ СУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛДӨГ

Модон бүтээцүүд нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдгийг харуулсан төрөл бүрийн судалгаа бий. Тухайлбал, Австрийн оюутнуудын дунд барилгын материал зүрхний хэмнэлд хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд хатуу мод ашигласан ангид суралцдаг оюутнуудын зүрхний цохилт бага буюу стрессийн түвшин бага байгааг тогтоосон байна.

СТРЕСС БУУРУУЛАГЧ

Модон бүтээцүүд нь байгальд таныг ойртуулдаг. Байгалийг таашаах нь бидний энергийг идэвхжүүлж, стрессийг бууруулдаг билээ. Байгальтай ойр байх нь онгод амилуулж, бүтээлч байдлыг ч нэмэгдүүлдэг.

Байгалийг та янз бүрийн байдлаар мэдэрч, таашааж болно. Тухайлбал гадаа алхаж, байгалийн үзэсгэлэнт тогтоцуудыг таашааж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой. Мөн Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшин доторх байгалийн гаралтай материалаас ч таашаал авч болно.

Байгалийн цэвэр модоор хийсэн дотоод засал нь стресс бууруулж, цусны даралтыг багасган, эерэг мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр нойрондоо сайжирч, өдөр тутмын бэрхшээлээс ангижрахад тусладаг болохыг судалгаагаар тогтоожээ. Kontio-гийн материалаар бүтээсэн байшин нь амьдралын эрч хүчийг хадгалахад тусладаг.

Kontio Healthy Living™ хөтөлбөрийн хүрээнд бид Финландын KyAmk компанитай хамтран хүрээлэн буй орчноо сэргээн засварлах зураг төслийн судалгааны төсөлд оролцож, байшингаа байгальтай илүү ойртуулах агуулгыг боловсруулж байна. Тухайлбал, Kontio-гийн шилэн байшингийн гаднах харууц болон ландшафтыг илүү тодоор тольдох боломжтой том цонх болон үзэмж төгөлдөр лог буюу дүнзэн хананууд нь нь оршин суугчдыг байгальтай илүү ойртуулдаг.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ

PEFC(Programme For the Endorsement of Forest certification) буюу ойн гэрчилгээ олгох хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн Kontio-гийн түүхий эд болох нарсыг бэлтгэдэг. Тодорхой хэлбэл, дээрх хөтөлбөрт хамрагдсан ойгоос нэг мод тайрсны дараа дөрвөөс дээш мод тарьж, ойг шинэчилдэг.

Kontio-гийн үйлдвэр нь Финландын хойд хэсэгт хот болон үйлдвэржилтийн бүсээс хол байршилд, онгон дагшин цэвэр ойд модоо ургуулдаг.

Финланд бол Европ тивдээ хамгийн өтгөн ой шугуйтай орон бөгөөд нийт газар нутгийн 80 орчим хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Финландын ой модны жилийн өсөлт нь мод бэлтгэлийн хэмжээнээс илт давж байна.

Энд шинээр ургуулсан ой нь хуучнаасаа илүү ихээр нүүрс хүчлийн хийг өөртөө шингээж байна. Финландын хөгшин ой нь Европын нийт хөгшин ойн 12 хувийг мөн дангаар бүрдүүлдэг юм байна. Ингэснээр Финланд хамгийн том хөгшин ойтой улс болж байна. Хөгшин ойг арчлах, шинэ ой тарих болон байгальд ээлтэй лог буюу дүнзэн байшин барих аргаар бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлтөд тогтвортой байдлаар нөлөөлж чадна.

ДУУ ЧИМЭЭ ТЭНЦВЭРЖҮҮЛЭГЧ

Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшин нь үзэмж төгөлдөр харагдахаас гадна нам гүм, амар амгалан уур амьсгалтай гайхалтай акустик орон зайг бий болгодог. Яг энэ шалтгаанаар хөгжимчид дүнзэн байшин буюу лог хауст хөгжимдөх сонголтыг олон жилийн турш хийсээр иржээ. Дүнзэн хана нь дуу чимээг сарниулахын зэрэгцээ цуурай үүсгэлгүйгээр чимээг тэнцвэржүүлдэг байна.

Манай харилцагчид дуу чимээг тэнцвэржүүлдэг дээрх давуу талыг илүүтэй үнэлдэгий Финландын цэцэрлэгүүдээс харж болно. Тэд Kontio-гийн лог хаус буюу дүнзэн байшин нь дуу чимээг тэнцвэржүүлэгч шинж чанартайд тун ч талархалтай ханддаг.

ЭКО

Мод нь 100 хувь дахин сэргээгддэг учраас барилгын материалаар ашиглахад хамгийн зохимжит хувилбар юм. Дахин сэргээгддэггүй материалуудтай харьцуулахад модыг барилгын материалд ашиглах нь нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах замаар барилгын байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулдаг. Жингийн хувьд мод нь ус ба нүүрстөрөгчөөс бүрддэг. Хүчилтөрөгч ялгаруулдаг фотосинтезийн явцад ургаж буй нэг шоо метр мод тутамд нүүрстөрөгчийн давхар ислийг холбож, хүчилтөрөгч агаарт ялгаруулдаг байна.

Kontio-гийн лог хаусын бүтээцэд олон тонн нүүрстөрөгчийн давхар исэл хадгалагддаг. Урт насжилт бүхий Kontio-гийн модон байшин бүр “нүүрстөрөгчийн угаалтуур” бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн байгальд ээлтэй сонголт юм. Шинээр
ой мод тарьж буй нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах эерэг мөчлөгийг тогтвортой үргэлжлүүлнэ.