Финландын Пудасжарви хотын сургуулиудын хуучин барилгууд дотоод агаарын чанар муутайгаас хамаарч барилга дотор ажиллаж, сурдаг багш, ажилчид, сурагчдийн нүд, хамар, хоолой зовиурлан, толгой өвдөж, ядарч сульддаг байна. Мөн арьс хуурайшиж, загатнах зэрэг нийтлэг шинж илэрдэг аж.
Тиймээс 2013 онд Пудасжарви хотын захиргаанаас эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг, экологийн тэнцвэрт байдлыг хадгаладаг модон бүтээц бүхий сургуулийн хотхонтой болох шийдвэр гаргасан байна. Финландын “Lukkaroinen Architects” гэх архитектурын компани энэхүү ажлыг хүлээн авч, 800 сурагч бүхий хотхон барих төлөвлөлтийг боловсруулсан юм. Үр дүнд нь хүүхдүүд болон багш нар бүтээлчээр суралцах орчинтой болжээ.
Финландын боловсролын системийг энэхүү лог буюу наамал дүнзэн бүтээцтэй сургууль дэлхийд дахин таниулж байгаа ба байгальд ойртуулсан сургалтын орчин нь жуулчдын сонирхлыг тун ихэд татаж байна.
Сургуулийн хотхон нийт дөрвөн барилгатай ба шилэн хонгилоор холбогддог. Угтах болон цайлах хэсэг өндөр шилэн ханатай учраас бөмбөрцгийн хойд хэсгийн өдрийн гэрлийг барилгад хангалттай тусгадаг байна. Харин анги танхимууд нь байгалийн модон хийцлэлтэй.
Финландын боловсролын системийг энэхүү наамал дүнзэн бүтээц бүхий сургууль дэлхийд дахин таниулж байгаа ба байгальд ойртуулсан сургалтын орчин нь жуулчдын сонирхлыг тун их татаж байна. Хэрэв та Финландын хойд хэсэгт орших дэлхийн хамгийн том лог буюу наамал дүнзэн сургуультай танилцахыг хүсвэл Kontio-гийн Монгол Улс дахь багтай холбогдоорой.